
ГИШҮҮН ЗУСЛАН📍 Гачуурт
САНСАР зуслан
⛺Зуслангийн Танилцуулга
САНСАР Олон улсын Хүүхдийн зуслан нь 1979 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотоос 38 км зайд байрладаг. 2019 онд Нийслэлийн шилдэг зуслангаар шалгарсан, 1 ээлжиндээ 650 хүүхэд амраах хүчин чадалтай. 2024 онд ISO9001, ISO14001, ISO21001 стандартыг хэрэгжүүлсэн.
Сансар Боловсролын зусланг түшиглэн Green school Mongolia Баординг сургууль байгуулагдснаар 4 давхар өвлийн байр болон 14 анги танхим, спорт заал, урлаг заал, 240 хүүхдийн хүчин чадалтай хоолны заал ашиглалтанд орсноор суралцагчдын өвөл зуны амралтаар тав тухтай өвлийн байранд зуслангийн үйл ажиллагаа явуулах тоиоохон хөрөнгө оруулалт боллоо.
📞 Холбоо Барих
Утас
8903 8886
И-мэйл
sansarzuslan@gmail.com
