ЧИГЛЭЛ, СТРАТЕГИ БА ЗОРИЛТ

МҮЗХ-ны хөгжлийн бодлого, хүүхэд хамгаалал болон чанарын удирдлагын цогц чиглэлүүд.

01
🛡️

Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо

  • Зуслангийн орчинд аюулгүй, хамгаалагдсан орчны стандартыг нэвтрүүлэх
  • Бодлого, стандарт, эрх зүйн баримт бичиг, хөтөлбөр боловсруулахад оролцох
  • Мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх
  • Төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах
  • Магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлж ажиллах
02

Хөтөлбөрийн чанар, үнэлгээ

  • Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт хийх
  • Нас, хөгжлийн онцлогт тохирсон уян хатан хөтөлбөрийг шинэчлэх
  • Хүүхдийн оролцоог дэмжсэн сайн туршлага, арга зүйг түгээх
03
🔬

Эрдэм шинжилгээ, инноваци

  • Хөгжлийн хөтөлбөрийн арга зүйн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх
  • Хүүхдийн хөгжлийг үнэлэх шинжлэх ухааны суурь судалгааг хийх
  • Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Цахим платформыг хөгжүүлж, мэдээллийн хүртээмжийг хангах
04
👥

Хүний нөөцийн тогтвортой хөгжил

  • Салбарын хүний нөөцийн сургалт, мэргэжлийн хөгжлийг дэмжих
  • Их дээд сургуулиудтай хамтран арга зүйч, багш нарыг бэлтгэх
  • Мэргэшүүлэх сургалт, стандарт, чадамжийн хүрээ боловсруулах
  • Ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахад нөлөөлөх
  • Олон улсын сайн туршлагыг судалж нутагшуулах
Action Plan

Цаашид авах арга хэмжээ

⚖️Эрх зүйн орчинг дэмжих

  • Хүүхдийн зусланд өмчийн хэлбэр харгалзахгүй хувьсах зардал олгох заалтын хэрэгжилтийг хангах
  • Боловсролын хуулинд хүүхдийг анги хамт олноороо зуслангийн хөтөлбөрт хамрагдах заалт нэмэх
  • Зуслангуудыг газрын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг Газрын тухай хуульд оруулах
  • Тодорхой чиглэлийн хөтөлбөр (эх оронч, хөдөлмөрийн дадал) хэрэгжүүлж буй зусланд санхүүжилт олгох

🏗️Хүүхдийн зуслангийн өнөөгийн нөхцөл

  • “Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг зохицуулах Зөвлөл” байгуулах
  • Зусланд эрх олгох, магадлан итгэмжлэх нийгмийн зохицуулалтыг бий болгох
  • Авто замыг сайжруулах, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх талаар гэрээнд заах
  • Сургууль, дотуур байрны барилгыг зуны хугацаанд өдрийн зуслангийн зориулалтаар ашиглах
  • Хүүхдийн зуслангийн нэгдсэн мэдээллийн санг баяжуулах, шинэчлэх

💰Хөрөнгө оруулалтыг дэмжих

  • Хүүхдийн зуслангийн материаллаг баазыг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэх
  • 2026 оныг 'Хүүхдийн зусланд хөрөнгө оруулалт хийх жил' болгон зарлах

👩‍🏫Хүний нөөц, ажилтны ур чадвар

  • Оюутны зуны дадлагыг хүүхдийн зусланг түшиглэн зохион байгуулах хэлбэрт шилжүүлэх
  • Зуслангийн хүний нөөцийг мэргэшсэн ажилтнаар бүрдүүлэх, тасралтгүй бэлтгэх
  • Тогооч, эмч, багш нарыг зусланд богино болон урт хугацаагаар ажиллуулах боломжийг хэрэгжүүлэх