Түүхт 100 Жилийн Ой

Монголын Зуслангийн Салбарын 100 Жилийн Ой

Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоонд суурилсан зуслангийн хөгжлийн үндэсний тогтолцоо.

Зуслангийн зураг 1
Зуслангийн зураг 2
Зуслангийн зураг 3
Зуслангийн зураг 4
Зуслангийн зураг 5
Зуслангийн зураг 6
Зуслангийн зураг 7
Зуслангийн зураг 8
Зуслангийн зураг 9
Зуслангийн зураг 10
0Байгуулагдсан он
0+Бүртгэлтэй зуслан
0ОУЗХ-ны гишүүн
0+ОУ-ын түншлэл

Гишүүн Зуслангууд

Монголын үндэсний, салбарын гишүүн зуслангууд

ЯНЗАГА зуслан

ЯНЗАГА зуслан

Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт хот хүртэлх усан хоолой барих ажлыг гүйцэтгэх Зөвлөлтийн (тухайн үеийн нэршилээр) барилгын цэргийн анги байрлах зориулалтаар баригдсан байгууламж нь хожмоо Хүүхдийн “Янзага” зуслангийн суурь үндэс нь болсон. Булган аймгийн Хангал сумын нутаг Буурлын ар хэмээх хойд талаараа Сэлэнгэ мөрөн, зүүн талдаа Дух нарс, Эргэл хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар “Янзага” зуслан нь байралдаг. Усан хоолойн ажил дуусахад Орос ажилчдын хүүхэд багачуудыг амраах зорилго бүхий ММС (Мед Молибден строй) нэртэй хүүхдийн зуслан болгосон түүхтэй. Оросын тал 1991 онд Монгол талд буюу Эрдэнэт хотын Үйлдвэрчний эвлэлийн хороонд зусланг хүлээлгэн өгсөн. Энэ үеэс зуслан нь аймгийн Хүүхдийн төлөө төвийн дэргэдэх болж улирлын чанартай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Зуслан 1975-1991 онд ММС, 1991-2002 онд Долгион, 2002 оноос өнөөг хүртэл Янзага нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. “Янзага” зуслан нэг ээлжиндээ 200-250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 24 цагийн цахилгаан хангамжтай, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн стандарт талбай, 6*9 метр бассейн, боловсон угаалтуур, бие засах газар, хүүхэд хөгжлийн танхимтай.

Орхон аймаг
Дэлгэрэнгүй
НАЙРАМДАЛ
Олон улсын хүүхдийн цогцолбор

НАЙРАМДАЛ

Хүүхэд өсвөр үеийг хүлээн авч, тэдний амрах, хөгжих ая тухтай орчин, хөгжлийн хөтөлбөрөөр үйлчлэн, тэдний хөгжлийг дэмжих, хүүхдийн зуслан, хөгжлийн ордон, төвүүдийг хөгжлийн хөтөлбөрийн арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яамны эрхлэх ажлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний байгууллага. Найрамдал цогцолбор нь Улаанбаатар хотоос 27 км зайд оршдог, СХД-ийн 34-р хороо, Баянголын аманд байрладаг, өвөл зуны үйл ажиллагаатай, хүүхэд залуучуудад зориулсан иж бүрэн цогцолбор юм. Тус цогцолборын нийт эдэлбэр газар 2380 га-гаас ашигтай нь 1225 га бөгөөд үүнээс 65 хувь нь ойролцоогоор 700 га газрыг ой мод эзэлдэг. Ногоон бүс нь Хэнтий нурууны баруун урд ойн төгсгөл хэсэг бөгөөд 1864 м өргөгдсөн Баян уул, 1800 м өргөгдсөн Нумт толгой зэрэг өндөрлөгүүдтэй. АЛСЫН ХАРАА Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжигч аз жаргалын хөтөч байна. Уриа: Аз жаргалыг хүүхэд бүрт ЭРХЭМ ЗОРИЛГО Улс, үндэстний хүүхдийн хөгжлийг дэмжсэн амьдралын сорилтод бэлтгэх хөгжлийн хөтөлбөрөөр үйлчилж, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд амарч, хөгжих боломжоор хангах ГИШҮҮНЧЛЭЛ Дэлхийн зуслангуудын холбооны гишүүн байгууллага Монголын үндэсний зуслангуудын холбооны гишүүн байгууллага ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага

Байршил тодорхойгүй
Дэлгэрэнгүй
УРАН ДӨШ

УРАН ДӨШ

Тус зуслан нь 1980 оны 7-р сарын 3-нд нээлтээ хийж анхны амрагч 200 хүүхдийг хүлээн авч үйлчилснээс хойш 40 жилийн хугацаа өнгөрч, энэ онд 45 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус зусланг 1978-1980 оны хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын мод боловсруулах үйлдвэрт бэлтгэсэн модон материалаар тус аймгийн болон манай аймгийн барилгачид бариж Дунд дүнтэй хүлээлгэж өгсөн баримт Аймгийн архивт хадгалагдаж байдаг. 200 хүүхэд хүлээж авах 4 байр, хоолны газар,/2 амтай пийшин, тогоо,хооллох заал, мах ногоо гурилын бэлтгэл өрөө... гэх мэт/ клуб, захиргаа аж ахуй, Номын сан, халуун ус, склад, дизелийн бай, Эмнэлэг, гар нүүрийн угаалтуур зэрэг барилга байгууламжтайгаар ашиглалтанд орсон байдаг.

Хөвсгөл аймаг
Дэлгэрэнгүй
САНСАР зуслан

САНСАР зуслан

САНСАР Олон улсын Хүүхдийн зуслан нь 1979 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотоос 38 км зайд байрладаг. 2019 онд Нийслэлийн шилдэг зуслангаар шалгарсан, 1 ээлжиндээ 650 хүүхэд амраах хүчин чадалтай. 2024 онд ISO9001, ISO14001, ISO21001 стандартыг хэрэгжүүлсэн. Сансар Боловсролын зусланг түшиглэн Green school Mongolia Баординг сургууль байгуулагдснаар 4 давхар өвлийн байр болон 14 анги танхим, спорт заал, урлаг заал, 240 хүүхдийн хүчин чадалтай хоолны заал ашиглалтанд орсноор суралцагчдын өвөл зуны амралтаар тав тухтай өвлийн байранд зуслангийн үйл ажиллагаа явуулах тоиоохон хөрөнгө оруулалт боллоо.

Гачуурт
Дэлгэрэнгүй
🤝 Хамтын ажиллагаа

Хамтран Ажиллагч Байгууллагууд

Олон улсын болон үндэсний түвшний байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, ирээдүйг хамтдаа бүтээж байна.

МУЗГ
ХГБХХЕГ
МУБИС
Nomad tour
Evseg cashmere
Dudu
Nomads
Найрамдал
Говь ХК
Аптек
MGL Aqua
Choir TV
UNICEF
Олон улсын Зуслангуудын Холбоо
KAMP
Rotary Club
МУЗГ
ХГБХХЕГ
МУБИС
Nomad tour
Evseg cashmere
Dudu
Nomads
Найрамдал
Говь ХК
Аптек
MGL Aqua
Choir TV
UNICEF
Олон улсын Зуслангуудын Холбоо
KAMP
Rotary Club
МУЗГ
ХГБХХЕГ
МУБИС
Nomad tour
Evseg cashmere
Dudu
Nomads
Найрамдал
Говь ХК
Аптек
MGL Aqua
Choir TV
UNICEF
Олон улсын Зуслангуудын Холбоо
KAMP
Rotary Club