ЯНЗАГА зуслан
ЗуслангуудЯНЗАГА зуслан
ГИШҮҮН ЗУСЛАН📍 Орхон аймаг

ЯНЗАГА зуслан

Нас: 6-18
Багтаамж: 250

Зуслангийн Танилцуулга

Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт хот хүртэлх усан хоолой барих ажлыг гүйцэтгэх Зөвлөлтийн (тухайн үеийн нэршилээр) барилгын цэргийн анги байрлах зориулалтаар баригдсан байгууламж нь хожмоо Хүүхдийн “Янзага” зуслангийн суурь үндэс нь болсон.

Булган аймгийн Хангал сумын нутаг Буурлын ар хэмээх хойд талаараа Сэлэнгэ мөрөн, зүүн талдаа Дух нарс, Эргэл хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар “Янзага” зуслан нь байралдаг.

Усан хоолойн ажил дуусахад Орос ажилчдын хүүхэд багачуудыг амраах зорилго бүхий ММС (Мед Молибден строй) нэртэй хүүхдийн зуслан болгосон түүхтэй.

Оросын тал 1991 онд Монгол талд буюу Эрдэнэт хотын Үйлдвэрчний эвлэлийн хороонд зусланг хүлээлгэн өгсөн. Энэ үеэс зуслан нь аймгийн Хүүхдийн төлөө төвийн дэргэдэх болж улирлын чанартай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Зуслан 1975-1991 онд ММС, 1991-2002 онд Долгион, 2002 оноос өнөөг хүртэл Янзага нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Янзага” зуслан нэг ээлжиндээ 200-250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 24 цагийн цахилгаан хангамжтай, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн стандарт талбай, 6*9 метр бассейн, боловсон угаалтуур, бие засах газар, хүүхэд хөгжлийн танхимтай.

📞 Холбоо Барих

  • Утас

    -

  • И-мэйл

    -

  • Вэб / Сошиал

    -

← Жагсаалт руу буцах