
УРАН ДӨШ
⛺Зуслангийн Танилцуулга
Тус зуслан нь 1980 оны 7-р сарын 3-нд нээлтээ хийж анхны амрагч 200 хүүхдийг хүлээн авч үйлчилснээс хойш 40 жилийн хугацаа өнгөрч, энэ онд 45 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Тус зусланг 1978-1980 оны хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын мод боловсруулах үйлдвэрт бэлтгэсэн модон материалаар тус аймгийн болон манай аймгийн барилгачид бариж Дунд дүнтэй хүлээлгэж өгсөн баримт Аймгийн архивт хадгалагдаж байдаг.
200 хүүхэд хүлээж авах 4 байр, хоолны газар,/2 амтай пийшин, тогоо,хооллох заал, мах ногоо гурилын бэлтгэл өрөө... гэх мэт/ клуб, захиргаа аж ахуй, Номын сан, халуун ус, склад, дизелийн бай, Эмнэлэг, гар нүүрийн угаалтуур зэрэг барилга байгууламжтайгаар ашиглалтанд орсон байдаг.
📞 Холбоо Барих
Утас
8810 7932
И-мэйл
urandush.onuyg@gmail.com
Вэб / Сошиал
-
