
НАЙРАМДАЛ
⛺Зуслангийн Танилцуулга
Хүүхэд өсвөр үеийг хүлээн авч, тэдний амрах, хөгжих ая тухтай орчин, хөгжлийн хөтөлбөрөөр үйлчлэн, тэдний хөгжлийг дэмжих, хүүхдийн зуслан, хөгжлийн ордон, төвүүдийг хөгжлийн хөтөлбөрийн арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яамны эрхлэх ажлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний байгууллага.
Найрамдал цогцолбор нь Улаанбаатар хотоос 27 км зайд оршдог, СХД-ийн 34-р хороо, Баянголын аманд байрладаг, өвөл зуны үйл ажиллагаатай, хүүхэд залуучуудад зориулсан иж бүрэн цогцолбор юм.
Тус цогцолборын нийт эдэлбэр газар 2380 га-гаас ашигтай нь 1225 га бөгөөд үүнээс 65 хувь нь ойролцоогоор 700 га газрыг ой мод эзэлдэг. Ногоон бүс нь Хэнтий нурууны баруун урд ойн төгсгөл хэсэг бөгөөд 1864 м өргөгдсөн Баян уул, 1800 м өргөгдсөн Нумт толгой зэрэг өндөрлөгүүдтэй.
АЛСЫН ХАРАА
Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжигч аз жаргалын хөтөч байна.
Уриа: Аз жаргалыг хүүхэд бүрт
ЭРХЭМ ЗОРИЛГО
Улс, үндэстний хүүхдийн хөгжлийг дэмжсэн амьдралын сорилтод бэлтгэх хөгжлийн хөтөлбөрөөр үйлчилж, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд амарч, хөгжих боломжоор хангах
ГИШҮҮНЧЛЭЛ
Дэлхийн зуслангуудын холбооны гишүүн байгууллага
Монголын үндэсний зуслангуудын холбооны гишүүн байгууллага
ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага
📞 Холбоо Барих
Утас
75056010
И-мэйл
icc@nairamdal.mn
Вэб / Сошиал
https://nairamdal.mn
