Мөрөөдөл зуслангийн тухай

2017 оны 05-р сарын 17-нд

Манай зуслан нь 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2011 онд “Шилдэг зуслан”, 2016 онд “Оюуны баялаг бүтээгч зуслан”, 2017 онд “Монголын анхны манлайллын зуслан” болсон амжилттайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Хүүхэд бүр хүсэл мөрөөдлөө олж авдаг олон улсын стандартад нийцсэн зуслан, сургалтын төв байна гэсэн алсын хараатайгаар хүүхэд багачуудад амрах, хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх аюулгүй, цэвэр орчинг бүрдүүлж байгалийн үзэсгэлэнт газарт эрүүл, хоол хүнсээр үйлчлэн, мэргэжлийн багш, ажилчидаар баг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ жил манай зуслангийн 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн баярыг угтаж дэлхийн алдарт Франклин кови компанийн Манлайллын хөтөлбөр болох 7 дадлыг  амрагч хүүхэд багачууддаа олгохоор хөтөлбөрөө шинэчилж бэлдээд байна.

АЛСЫН ХАРАА:

Хүүхэд бүр хүсэл мөрөөдлөө олж авдаг олон улсын стандартад нийцсэн зуслан, сургалтын төв байна.

БИДНИЙ УРИА:

Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй!!!

2017 оны хөтөлбөр:

1.   2017 оны цоо шинэ хөтөлбөр олон улсын манлайллын хөтөлбөр болон "Франклин кови" компанийн 7 дадал олгох хөтөлбөрийг Мөрөөдөл зуслан хөтөлбөртөө оруулахаар болсон билээ.

2.    "Студи-15” мэргэжлийн дуу бичлэгийн студитэй хамтран хүүхэд бүрийн дурсамжаа хадгалах чанартай зураг авах, видео бичлэг хийх мөн зуслангийн урлаг соёл, DJ-г хариуцах мөн Dream Cover ээлжийг зохион байгуулах.

2.    Даатгалын компани. Зусланд амарч буй хүүхэд бүр гэнэтийн ослын даатгалд хамрагдана.
3.    "Дуулиан-2020" -тай хамтарсан хөлбөмбөгийн сургалттай ээлжийг 1-р ээлжээр зохион байгуулахаар болсон.
4.    Сагсан бөмбөгийн мэргэжлийн лигтэй хамтарч 2-р ээлжийг зохион байгуулах.
5.    "Монгол Модел" агентлагтай хамтран "Dream next top model" ээлжийг хамтран зохион байгуулахаар бэлдэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Вэб сайт: www.dreamcamp.mn

Фэйсбүүк хуудас: Мөрөөдөл зуслан

Холбоо барих утас: 11-312895, 95191144