Сургалт

Зуслангуудын удирдах ажилтны сургалт амжилттай боллоо

Монгол улсын Засгийн газраас хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын хүрээнд "Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр" боловсруулах хэлэлцүүлэг болон Монголын үндэсний зуслангуудын холбооны Зуслангийн удирдах ажилтны сургалт 2017 оны 5 дугаар сарын 10, 11-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд амжилттай болж өндөрлөлөө.